Презентации, доклады, проекты без категории

’’Х?х судар’’ романы уран сайхны д?рслэл зохиогчын ?зэл
’’Х?х судар’’ романы уран сайхны д?рслэл зохиогчын ?зэл
Түүхэн үлгэрийн хэлбэрийг хосолсон өвөрмөц шинж бүхий зохиол юм. Их монгол улсын нэгдсэн төр байгуулагдсан үеийг түүхчлэн бичсэн Хөх судар нь оны тэмдэглэлт бичиг. Монголын уран зохиолын түүхэн дэх анхны түүхэн роман гэж үзэж болно. Чингис хааны хойч ургийнхнаас Монголын түүх соёлын алтан хуудаснаа мөнхийн бүтээлээ үлдээсэн хүмүүний нэг нь тайж В.Инжинаш (Хашчулуу) болой. Эцэг Ванчинбал нь "Их юань улсын мандсан төрийн хөх судар"-ыг эхлүүлэн бичиж 8 бүлэг тууривсаныг Инжинаш хожим нь үргэлжлүүлэн бичиж 69 бүлэг болгожээ. Ванчинбалын хөвгүүдээс гарамгай яруу найрагч төрсөн бөгөөд бичгийн өндөр боловсролтой шүлэгчид байлаа. Монголын утга зохиолын түүхэнд эцэг Ванчинбалтайгаа нийлээд нэг айлаас таван бичгийн хүмүүн төрж, яруу найргийн үнэт өвийг хойч үедээ үлдээсэн нь бахархалтай хэрэг бөгөөд дэлхий утга зохиолын түүхэнд ч онцлон тэмдэглэвэл зохих үйл явдал мөн.
Продолжить чтение