сүүлтэй энэ амьтны дээд уруул сэтэрхий байдаг. Ойролцоогоор 60 см урт, сүүл нь 7 см, 7 кг жинтэй, 5-10 жил амьдардаг.Үсэрч дэгдэж явдаг туулай нэг харайхдаа 4м орчим зам туулдаг. Маш хурдан бөгөөд заримдаа 70км\ц хүртэл хурдлах чадвартай байдаг.Маш энгийн хооллодог. Зуны эхээршошийн болон, буудайн төрлийн нугын өвс,өвөл нь сарнайн төрлийн болон өвс ургамал,царс,хар модны хатсан навч, холтос, намхан мөчир, ойн цоорхойн хөвдийг мэрж иднэ. Юмыг мэрэхдээ зөвхөн хооллохын тулд биш шүдээ хурцлах гэж мэрдэг. Туулай 7сартайдаа бие гүйцэн боловсорч үржилд ордог.Хээлээ 42 хоног тээж, нэг удаа 3-6 бүжин гаргана. Төрснөөс хойш 7-8 долоо хоногийн дараа бүжин сүүнээсээ гарна.Туулай жилд 2 удаа зүсээ хувилдаг. Манай оронд ой шугуйн чандага, хээр талаар тархсан бор туулай, говийн туулай зэрэг гурван зүйл туулай байдаг.
Туулай